Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг аялал жуулчлалын байгууллагуудаас авлаа.

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг аялал жуулчлалын байгууллагуудаас авлаа.

Урьдчилан мэдэгдэж байсны дагуу Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдад зориулсан тасалбарын захиалгыг аялал жуулчлалын байгууллагуудаас 5-р сарын 25-ныг хүртэл авлаа. Тасалбарын хуваарилалтыг хийхдээ аялал жуулчлалын байгууллагуудад өмнөх жил олгож байснаас бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд шинээр захиалга ирүүлсэн байгууллагуудын хувьд жуулчдын тооноос хамаарч 5 болон 10 тасалбарыг тус бүр хуваарилав. Тээврийн хэрэгсэлд олгогддог зөвшөөрлийн тоо тодорхой болсон даруйд та бүхэнд мэдэгдэх болно.

Энд дарж үзнэ үү.