“УЛААНБААТАР МАРАФОН”-Д ОУХМ, МУГТ Б.СЭД-ОД ГҮЙНЭ


12871471_1037047176377110_396136782092694255_n

13335853_1037047223043772_5900932685287932132_n
“Авто машингүй өдөр”-ийн хүрээнд бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээ 06-р сарын 04-ны өдөр зохион байгуулагдана. Тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын гэсэн хоёр ангилалд зохиогддог бөгөөд 2015 оны мэргэжлийн марафончдыг /42.195м/ Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүлж байжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг арга хэмжээний албан ёсны www.ub-marathon.ub.gov.mn цахим хуудаснаас…
Монголын хамгийн хол гүйгч Б.Сэр-Одын тухай зарим баримт
• МУБИС-ийн БТДС-ийг төгссөн. Хөнгөн атлетикийн спортын дасгалжуулагч багш, мэргэжилтэй.
• 35 настай, 170 см өндөртэй, 60 кг жинтэй.
• Нийслэлийн цагдаагийн газрын эргүүлийн офицер цагдаагийн ахмад цолтой.
• 1997 оноос хойш хөнгөн атлетикаар, 2002 оноос Хөнгөн атлетикийн спортын Марафон гүйлтийн 42км 195м төрлөөр хичээллэж эхэлсэн. Энэ төрлөөр олон улсын хэмжээний мастер зэрэгтэй, “Хүч” спорт хорооны тамирчин.
• Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн рекорд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. Монгол улсын хөнгөн атлетикийн түүхэнд зээрэнцэг шидэлтээр тэртээ 1974 онд Монгол улсын гавьяат тамирчин Д.Намжилмаа хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалийг авч байсан бол 39 жилийн дараа ОУХМ, МУГТ Б.Сэр-Од “Хонг Конг”-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авч, түүхэн амжилтыг үргэлжлүүлсэн юм.
• Б.Сэр-Од хоёр олимпийн тоглолт, зургаан ДАШТ, Ази тив, Зүүн Азийн тоглолт, олон улсын тэмцээнүүдэд улсаа төлөөлөн амжилттай оролцож ирсэн. Энэ хугацаанд нийт 23 удаа бүтэн марафон 42км195м , 20 удаа хагас марафон 21км100м гүйлтийн тэмцээнд оролцсон байна.
• Монгол улсын 2000, 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2010 онуудын 1500м, 3000м, 5000м, 10000м, хагас марафон гүйлтийн аварга.
• Тэрбээр Лондонгийн олимпид 35 мянга гаруй тамирчинтай өрсөлдөж, хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарсан билээ.

Эх сурвалж: 24tsag.mn