There is no gallery selected or the gallery was deleted.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж байгаа “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” сургалтыг 04-р сарын 06,07-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран хийлээ. Сургалтад тус дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 79 аж ахуйн нэгж хамрагдаж сургалтын шаардлага хангасан 68 оролцогч “Амилуулах суурь тусламж үзүүлэгч” үнэмлэхийг аваад байна.