НАЙРСАГ УЛААНБААТАР” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

There is no gallery selected or the gallery was deleted.

 

Нийслэл хотын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, үйлчилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох боломжийг олгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн болж  өнгөрлөө.

Хоёр үе шаттай явагдсан тэмцээнд 3 орны оролцогчид 7 мэргэжлээр 3 өдрийн турш өрсөлдсөний эцэст ялагчид тодорсон юм. Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оролцогчийг цом, нэг сая төгрөг, тусгай байр эзэлсэн оролцогчдийг өргөмжлөл таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнаж, тухайн оны ажил мэргэжлийн аварга болгон алдаршуулдаг.

2016 оны зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын шилдгүүдийг танилцуулж байна.