Сургалтын зорилго:
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад яаралтай болон анхан шатны тусламжийг цаг алдалгүй зөв дарааллаар үзүүлэх чадварыг эзэмшүүлэх, мэдлэг олгоход энэхүү сургалтын зорилго оршиж байна. 2015 оны Азийн яаралтай тусламжийн холбооны судалгаагаар Монгол Улс анхан шатны тусламж үзүүлэх чадвар, яаралтай тусламж хүрэх хугацаа зэрэг үзүүлэлтээрээ Азийн бусад оронтой харьцуулахад хоцрогдолтой байгааг тогтоосон байна. Жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нь аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах суурь шаардлага болдог.
Сургалтын зорилт:
- Үйлчилгээний байгууллагын ажилтнуудад анхны болон яаралтай тусламжийн онол, дадлагын сургалтыг явуулах
- Амилуулах тусламж, орчны нөлөөт гэмтлийн тусламжийн дадлага хичээлийг жижиг бүлэгт хуваан оролцогч бүрт хүртээмжтэй байдлаар сургах
Зайлшгүй эзэмших мэдлэг:
- Насанд хүрэгчдийн амилуулах суурь тусламж, орчны нөлөөт гэмтлийн үеийн анхны тусламжийн мэдлэг олгох
Сургалтын хэрэглэгдэхүүн:
Интерактив хичээл, проектор, нөүтбүүк, үзүүлэн таниулах материал, ханын үзүүлэн, гардан үйлдэл хийх багаж тоног төхөөрөмж, боолт чиг тавих хэрэгслүүд, манекан буюу хиймэл хүн
Сургалтын арга зүй:
Дадлага, ганцаарчилсан дасгал шалгах, дүрд тоглох, бүлгийн хэлэлцүүлэг хийх, видео, сургуулилт удирдах, эмнэлзүйн хичээл явуулах, заах арга зүйн сургалтын аргууд
Сургалт болох газар:
Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Багатойруу, Авто замчдын гудамж-34, “J Hotel” зочид буудлын 1-р давхарын хурлын танхим
Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн:
д/д | Овог нэр | Албан тушаал | Мэргэжил, боловсролын зэрэг | Ажилласан жил |
1 | С.Алтансүх | Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 16 |
2 | Н.Хүрэл-Очир | Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч | Хүний их эмч, анагаах ухааны магистр, докторант | 16 |
3 | Ө.Анхболд | Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч, Яаралтай тусламжийн олон улсын сургагч багш | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 9 |
4 | Ж.Уламсайхан | Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч, Яаралтай тусламжийн олон улсын сургагч багш | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 8 |
5 | Т.Тодхүү | Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч, Яаралтай тусламжийн олон улсын сургагч багш | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 10 |
6 | Л.Мөнхтуяа | Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 9 |
7 | Д.Солонго | Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч | Хүний их эмч, анагаах ухааны магистр | 8 |
8 | А.Болормаа | Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч, Яаралтай тусламжийн олон улсын сургагч багш | Хүний их эмч | 2 |
9 | Д.Цэрмаа | Улсын Нэгдсэн Төв Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч, Яаралтай тусламжийн олон улсын сургагч багш | Хүний их эмч | 2 |
Сургалтын хөтөлбөр:
Хугацаа | Сэдэв | Хариуцах эзэн | |
10.00 – 10.20 | Нээлтийн үйл ажиллагаа | НАЖГ-ын дарга, МЯТХН тэргүүлэгчид | |
Амилуулах суурь тусламж лекц | I өдөр | ||
10.20 – 10.30 | Түвшин тогтоох тест | МЯТХН | |
10.30 – 10.50 | Хүний биеийн бүтэц зүй амьсгал, цус эргэлтийн физиологи | Н.Хүрэл-Очир | |
10.50 – 11.20 | Амилуулах суурь тусламж | С.Алтансүх | |
11.20 – 11.30 | Цайны завсарлага | МЯТХН | |
11.30 – 11.45 | Харвалт, шигдээсийн эрт үеийн оношлогооны зарчим, анхны тусламж ухаангүй байдлын үнэлгээ | С. Алтансүх | |
11.45 – 12.00 | Амьсгалын зам чөлөөлөх энгийн аргууд, хахалт живэлтийн үеийн тусламж | Т.Тодхүү | |
12.00 – 12.15 | Харшил, багтраа амьтанд хазуулах үеийн тусламж | Т.Тодхүү | |
12.15 – 12.30 | Уналт, таталт, ухаан балартсан үеийн тусламж | Ж.Уламсайхан | |
12.30 – 13.30 | Үдийн завсарлага | Өөрсдөө | |
Амилуулах тусламжийн дадлага | |||
45 минут | Цээж шахах, аврах амьсгал өгөх арга техник | Ж.УламсайханА.Болормаа | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Амьсгалын зам чөлөөлөх, хахалт гаргах арга техник | Т.Тодхүү | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Амилуулах тусламжийн дараалал, амилуулах гар тусламж | Ө.АнхболдД.Цэрмаа | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Багаар тусламж үзүүлэх, гадны тохируулгат дефибриллятор | С.Алтансүх | |
17.10 – 17.20 | Цайны завсарлага | ||
17.20 – 17.40 | Асуулт хариулт | МЯТХН | |
17.40 – 17.50 | Төгсгөлийн тест | ||
17.50 – 18.00 | Дараагийн сургалтын төлөвлөлт | ||
Гэмтлийн үед үзүүлэх суурь тусламжийн лекц | II өдөр | ||
10.00 – 10.30 | Мөчдийн хугарал мултарлын үед үзүүлэх тусламж, Мөчдөд чиг тавих аргачлал | Ж.Уламсайхан | |
10.30 – 11.00 | Цус алдалтын үед үзүүлэх тусламж цус тогтоох боолт, чангалуур тавих зарчим | Ж.Уламсайхан | |
11.00 – 11.30 | Тархи нурууны гэмтлийн үед үзүүлэх тусламжХүзүүний чиг тавих, толгойн бэхэлгээ тавих аргачлал | Ж.Уламсайхан | |
11.30 – 11.40 | Цайны завсарлага | МЯТХН | |
11.40 – 12.00 | Гадны биет биед орсон үеийн тусламж | Ө.Анхболд | |
12.00 – 12.30 | Дулаан болон хүйтний гэмтлийн үед үзүүлэх тусламж | Ө.Анхболд | |
12.30 – 13.00 | Үдийн завсарлага | Өөрсдөө | |
13.00 – 13.30 | Хордлогын үеийн тусламж, хоолны болон архины хордлого | Ө.Анхболд | |
13.30 – 13.50 | Сэгсрэгдсэнээс үүсэх хямралын үеийн тусламж | Ө.Анхболд | |
13.50 – 14.10 | Халдварт өвчнөөс сэргийлэх, эрсдэлийн үеийн арга хэмжээ | Т.Тодхүү | |
14.10 – 14.30 | Цайны завсарлага | ||
Гэмтлийн тусламжийн дадлага | II өдөр | ||
45 минут | Мөчдийн болон толгойн боолт хийх арга техник | Ж.Уламсайхан | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Гэмтсэн өвчтөн бэхлэх, тээвэрлэх | Т.Тодхүү | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Чиг тавих, цус тогтоох чангалуур тавих, арга техник | Ө.Анхболд | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
45 минут | Шарх цэгцлэх, оёдол үдээс тавих, шархны ариутгал | А.БолормааД.Цэрмаа | |
5 минут | Өртөө солих | Зохицуулагчид | |
17.50 – 18.00 | Хаалтын ажиллагаа Үнэмлэх гардуулах | НАЖГМЯТХН |
Сургалтын хуваарь:
д/д | Хамрагдах байгууллага | Он,сар,өдөр | Хариуцах байгууллага |
1 | Хан-Уул дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.03.30,31 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
2 | Чингэлтэй дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.01,02 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
3 | Сүхбаатар дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.04,05 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
4 | Баянзүрх дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.06,07 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
5 | Баянгол дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.08,09 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
6 | Сонгинохайрхан дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.11,12 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
7 | Налайх дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.13,14 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
8 | Багануур дүүргийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагууд | 2016.04.15,16 | -НАЖГ-Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс |
9 | МИАТ ХК болон Чингис хаан олон улсын нисэх буудлын ажилтнууд | 2016.04.18,19 | -НАЖГ |
10 | Улаанбаатар төмөр замын төв буудлын ажилтнууд | 2016.04.20,21 | -НАЖГ |
11 | Улаанбаатар хотын Цагдаагийн газар, оюутан цагдаа нар | 2016.04.25,26 | -НАЖГ |
12 | БОНХАЖЯ, НАЖГ болон дүүргийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд | 2016.04.27,28 | -НАЖГ |
Зохион байгуулагчид:
-Нийслэлийн аялал жуулчлалын газар -Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг -Дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтсүүд