НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА.

Дэлгэрэнгүйг үзэх

2015 оны 12 сарын 28-ны өдөр                                                              Дугаар А/997                                                                                        Улаанбаатар хот

Төлөвлөгөө батлах тухай

 

               Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.6, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.1,12.2 дахь заалт,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

               2. Аялал жуулчлалын байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, бэлэн байдлын сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулж, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, нийслэлийн Эрүүл мэндийн газар /Ш.Энхбат/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

3. Нийслэлийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын байгууллагуудад зөвлөсүгэй.

4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Энхцэнгэл/-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                    Н.БАТАА