“УБ АРТ ФЭЙР” ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ӨДРҮҮД

/UB ART FAIR/

 

 

Мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцуулах, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах замаар соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар Арт Фэйр” үзэсгэлэн худалдааг 2009 оноос эхлэн  жил бүрийн 09-р сарын 25-аас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй галерей, урлагийн төвүүд /нэгдэл, холбоо/, арт дилерүүд, уран баримал уран дархны урлан, чөлөөт уран бүтээлчид оролцон, уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалын бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаа зохион байгуулахын зэрэгцээ ЕБС-ын сурагчдад болон мэргэжлийн ангийн оюутан залууст мэргэжлийн уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдаар илтгэл, лекц, ярилцлага өрнүүлдэг уламжлалтай.

Жил бүр өөр өөрийн онцлогтой хийгддэг энэхүү арга хэмжээнд оролцсон уран бүтээлчдэд өөрсдийн бүтээлийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дээд зэрэглэлийн зочид буудлуудын зочны өрөө болон хүлээлгийн танхимуудад жилийн турш олон нийтэд дэлгэн харуулж, сонирхсон хүмүүст нь худалдах боломжийг мөн олгоно.

Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарын “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Нидерландын “TEFAF” зэрэг дэлхийн уран зураг цуглуулагчид, жуулчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ болгохоор зорьж байна.

There is no gallery selected or the gallery was deleted.

 

Ерөнхий зохион байгуулагч:
 
Нийслэлийн аялал жуулчлалын газар
Хамтран зохион байгуулагчид:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Нийслэлийн Соёл Урлагийн газар,
Урлагийн төвүүд /холбоо, зөвлөл, нэгдэл/
Урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд,
Уран зургийн галерейнууд

 

Хугацаа:

Жил болгоны 09-р сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

          Хариуцсан ажилтан: М.Болортуяа
Цахим шуудан: bolortuya.m@tourism.ub.gov.mn
                               Утас: 70128687