“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМ

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМ

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ”

“MONGOLIAN NATIONAL COSTUME” FESTIVAL AND PARADE

 

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол Наадам” арга хэмжээ нь анх 2007 онд Д.Сүхбаатарын талбай /одоогийн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай/-д зохион байгуулагдаж 100 гаруй хүн хамрагдаж байсан бол өнгөрсөн жилүүдэд 10-15 мянган үндэсний хувцастай иргэд оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг èëòãýæ бàéíà. Наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг үйл ажиллагаанууд явагддаг бөгөөд Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёсон оролцогчдоос дараах номинацуудыг шилдгүүдийг шалгаруулна. Үүнд:

  • Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг зочин оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй хос
  • Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
  • Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг

            Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд энэхүү арга хэмжээнд оролцох боломжтой.

There is no gallery selected or the gallery was deleted.

Ерөнхий зохион байгуулагч:
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,                                                     2016 онд зохиогдох хугацаа: 2016.07.10
Нийслэлийн Аялал жуулчлалын газар,                                                         2017 онд зохиогдох хугацаа: 2017.07.10
Монголын Аялал жуулчлалын холбоо                                                          2018 онд зохиогдох хугацаа: 2018.07.10
“Монгол Костюмс” ХХК                                                                              
 
Хамтран зохион байгуулагчид:  
                                                                 
Нийслэлийн Соёл Урлагийн газар,                                                               
Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд,
АПУ ХХК
Улаанбаатар чуулга
Түмэн эх чуулга
Шилмэл загвар ХХК
Торго загвар ХХК
Монгол гэр Хужирт ХХК
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч:
Улаанбаатар телевиз
 
           Хариуцсан ажилтан: М.Болортуяа
Цахим шуудан: bolortuya.m@tourism.ub.gov.mn
                            Утас: 70128687