НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН ТАЙЛАН
1/Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдээс нийт 41 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 21, цахимаар өргөдөл 5/ ба стандартын шаардлага хангасан 4 иргэн, 19 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 1 иргэн, 4 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 3 иргэн, 10 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна.
2/ Нийслэл хотын аялал жуулчлалын эерэг дүр төрхийг бүрдүүлэх, жуулчдыг татах, гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилгоор Жуулчин ХХК-тай хамтран “Сэтгэл татам Улаанбаатар” гэрэл зургийн уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг 2015 оны 09 дүгээр сарын 27-нд Монголын Үндэсний музейн урд талбайд гарган гадаад, дотоодын жуулчдад сонирхуулав. Тус уралдаанд нийт 20 гаруй орны жуулчдын 210 орчим гэрэл зураг ирснээс шилдэг 43 зургаар үзэсгэлэн гаргаж Малайз, Дани, АНУ-ийн 3 иргэний бүтээл шалгарч Жуулчин компанийн аяллын эрхээр шагнуулав.
3/ Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Торгоны замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвийн хүрээнд 2015 оны 9 дүгээрсарын 27-ны өдөр Монголын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
4/ Улаанбаатар хотыг сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/749 дугаар захирамжийн дагуу Япон улсын Токио хотод “ЖАТА-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй 5 төлөөлөгч 2015 оны 09 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд оролцов. Сурталчилгаанд зориулж япон хэл дээр 50,000 ширхэг Улаанбаатар хотын танилцуулга, 20000 ширхэг соронзон хавчаарыг хийлгэн үзэсгэлэнд оролцов. Нийслэлийн Засаг дарга Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Наоки Такашима болон Токио хотын захирагч Масүзоэ Ёоичи нартай уулзаж, Токио хотод зохион байгуулагдсан “ЖАТА-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Монголыг сурталчлах семинар”-т оролцов. Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Токио хотод төлөөлөн ажиллах эрхийг Азийн орнууд, түүний дотор Япон-Монгол хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлддэг “Стелла Жапан” компанид олгож, эрхийн батламжийг гардуулав. Японы зочид буудал, рестораны зочлох үйлчилгээний чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг “Japan hotel school” болон “Tokyo YMCA college of hotel management” сүлжээ сургуулиудын сургалтын орчин нөхцөл, сургалтын үйл явцтай танилцав.
5/ Нийслэл хотын албан татварын тухай хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газрын нэгдсэн бүртгэлийг гаргах, татвар төлөгчдийг тоолох, бүртгэх ажлыг зохион байгуулж, нийслэлийн 6 дүүрэгт байгаа татвар төлөгчдийг хяналтын тооллогт хамруулах ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр явуулав.
6/ Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт тус газрын Үйлчилгээний байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Нийслэлийн 376 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудын нэгдсэн төлөвлөгөөнд тус газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах сэтгүүлчдийн аялал, “Улаанбаатар хотын гадаад сурталчилгааны шинэчилсэн материалуудыг танилцуулах арга хэмжээ”, “Номын үзэсгэлэн зохион байгуулах”зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу дээрх ажлуудын төсвийн дэлгэрэнгүй задаргааг гаргаж холбогдох газруудад хүргүүлж, бэлтгэлийг ханга байна.
7/ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэнг 2015 оны 09 дүгээр сарын 25-аас 30-ны өдрүүдэд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэл, Пийпл Репаблик ХХК хамтран зохион байгууллаа. Нийт 4,5 сая төгрөгийн санхүүжилтийг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрөөс санхүүжүүлсэн. Уг үзэсгэлэнд нийт 11 галерей, 2 музей, 2 урлан оролцож, 2000 гаруй шилдэг бүтээлүүд оролцов. Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын 35 сургуульд дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнууд өдөрлөг зохион байгуулж, 3000 гаруй сурагчдад мэргэжлийн танилцуулга хийсэн ба Монголын урчуудын эвлэлийн хорооны арт галерей, Монголын уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавьж нийт 400 гаруй хүн хамрагдав. Олон нийтэд зориулан Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Урчуудын өдөр” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 400 гаруй оюутан, уран бүтээлчид уг талбай дээр уран бүтээл туурьвиж, урлагийн тоглолтуудыг зохион байгууллаа. Мөн Улаанбаатар хотын төвийн автобусны буудлуудын сурталчилгааны самбарууд болон тус газрын мэдээллийн самбарууд дээр Монгол уран бүтээлчдийн олон улсын дүрслэх урлагийн тэмцээнээс шалгарсан шилдэг бүтээлүүдийг байрлуулж олон нийтэд таниулан сурталчилж байна.
8/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/198 дугаар захирамжийн дагуу “Гандан” аялал жуулчлалын бичил төсөл боловсруулах ажлын даалгаварыг боловсруулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг эхлүүлэв. Жуулчдад чиглэсэн шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол 4 байршлуудад цахим мэдээллийн 8 инфоматажиллуулах техникийн болон програмын шаардлагыг боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг эхлүүлэв.
9/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчид мэдээлэл авдагwww.ulaanbaatar.mn/en, www.ulaanbaatour.mn, www.ulaanbaatour.co.krцахим хуудсуудын мэдээллийг шинэчлэх, шинээр боловсруулах, мэдээ орчуулж оруулах, техникийн шаардлагатай шинэчлэлийг хийх болон www.wikipedia.com, www.wikitravel.org цахим хуудсуудийн мэдээллийг шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг гүйцэтгүүлэхээр Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.
10/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24/3 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар орон сууцсангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлынТэргүүлэгчдийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 71 тоот тогтоолоор баталсан “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам” гарсантай холбогдуулан НАЖГ-ын “Орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авахад баримтлах журам”-ыг боловсруулж газрын даргын 2015 оны 09 дүгээрсарын 08-ны өдрийн А/87 тоот тушаалаар батлуулав.
11/ Тусгазарт 9 дүгээр сард нийт 7 өргөдөл ирснээс 3 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 42% ба 4 өргөдөл нь хуулийн хугацаандаа байна.
12/ Тус газарт дээд газраас 12 бичиг, бусад газраас 15 бичиг ирсэн ба үүнээс хариутай 2 ба шийдвэрлэгдсэн хариугүй 13 бичиг байна.
13/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 7, боловсон хүчний чиглэлээр 2 тушаал гаргаж, 27 албан бичиг явуулав.
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………