ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН  ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН  СУДАЛГАА  /2015 оны эхний 10 сарын байдлаар

ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН СУДАЛГАА /2015 оны эхний 10 сарын байдлаар

ГАДААДЫН ИРГЭДЭЭС ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРСОН

ИРГЭДИЙН БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ИРГЭДИЙН

СУДАЛГАА

 

/2015 оны эхний 10 сарын байдлаар/

 

Нэг. Гэмт халдлагад өртөж хохирсон гадаад иргэд

 

2015 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 166 иргэн гэмт халдлагад өртөж хохирсоны 111 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт өртжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд /2014 онд 141/ 17.7 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд  /2014 онд 108/ 2.0 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр 2014 онтой харьцуулан авч үзвэл:

Баянгол дүүрэгт 18 /2014 онд 20/ буюу 11 хувь, Хан-Уул дүүрэгт 12 /2014 онд 17/ буюу 41 хувь, Баянзүрх дүүрэгт 27 /2014 онд 33/ буюу 22 хувиар тус тус буурч, Багануур дүүрэгт 2 /2014 онд 2/ өөрчлөлт гараагүй, Сүхбаатар дүүрэгт 22 /2014 онд 21/ буюу 4 хувь, Чингэлтэй дүүрэгт 10 /2014 онд 8/ буюу 20 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 14 /2014 онд 6/ буюу 57 хувь, Налайх дүүрэгт 6 /2014 онд 1/ буюу 83 хувиар гэмт хэрэг гаралтын тоо өссөн байна.

Төрлөөр нь авч үзвэл: Хулгайд 48 буюу 28.9 хувь, дээрэм 25 буюу 15.1 хувь, залилан 23 буюу 13.9 хувь энэ нь нийт гэмт хэргийн 57.9 хувийг, үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж байна. Хулгайд эд зүйлээ алдах, залилуулах, дээрэмдүүлэх гэмт хэрэгт өртсөн иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн байна.

Дээрх иргэдийн дийлэнх буюу 6 нь Вьетнам улсын иргэн, Австрали, Австри, Их британи, Япон, Герман зэрэг улсын тус бүр 2 иргэн, үлдсэнг бусад орны иргэд тус эзэлж байна.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гадаад иргэд

 

2015 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын 77 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны 53 нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд /2014 онд 69/ 10 хувиар, Улаанбаатар хотын хэмжээнд /2014 онд 44/ 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Улаанбаатар хотын дүүргүүдийн нутаг дэвсгэрээр авч үзвэл:

Сонгинохайрхан хайрхан дүүрэгт 1 /2014 онд 3/ буюу 33 хувь , Чингэлтэй дүүрэгт 7 /2014 онд 8/ буюу 14 хувиар буурч, Налайх дүүрэгт 2 /2014 онд 2/ өөрчлөлт гараагүй, Баянзүрх дүүрэгт 8 /2014 онд 11/ буюу 37 хувь, Баянгол дүүрэгт 7 /2014 онд 6/ буюу 14 хувь, Хан-Уул дүүрэгт 13 /2014 онд 3/ буюу 76.9 хувь, Сүхбаатар дүүрэгт 15 /2014 онд 11/ буюу 26 хувиар гэмт хэргийн тоо өссөн байна.

Төрлөөр нь авч үзвэл: Танхайрах 9 буюу 11.7 хувь, бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан 18 буюу 23.4 хувь, залилан 16 буюу 20.8 хувь энэ нь нийт гэмт хэргийн 55.9 хувийг үлдсэнг бусад төрлийн гэмт хэргүүд эзэлж, БНХАУ-ын 34 иргэн, БНСУ-ын 19 иргэн, ОХУ-ын 12 иргэн нийт гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн  82 хувийг эзэлж байна.

 

Гурав. Захиргааны зөрчилд холбогдон шалгагдсан гадаадын иргэд

 

Захиргааны зөрчилд гадаадын 2239 иргэн холбогдон шалгагдсаны 349 буюу 18.8 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Үүнээс Баянзүрх дүүрэгт 23, Сүхбаатар дүүрэгт 36, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 21, Баянгол дүүрэгт 9, Налайх дүүрэг, Хан-Уул дүүрэг тус бүр 4, Багахангай дүүрэг 3, Багануур дүүрэгт 2 иргэн захиргааны зөрчилд холбогджээ.

 

Жич: Эх сурвалжийг Цагдаагийн Ерөнхий газрын, Мэдээлэл, технологийн төвөөс авав.

 

 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР