СУДАЛГАА: Монгол жуулчид хаашаа явж, юунд мөнгөө зарцуулдаг вэ?

СУДАЛГАА: Монгол жуулчид хаашаа явж, юунд мөнгөө зарцуулдаг вэ?

2b2af6_4M5sGbW_x800

2014 оны нэгдүгээр улиралд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г Монголбанк, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгуулжээ.

Энэ нь 2005 оноос хойш анх удаа хийгдэж байгаа судалгаа гэдгээрээ онцлогтой юм.

Түүвэр судалгааны хүрээнд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас гадаадад аялаад ирсэн Монгол Улсын 697 зорчигч, багцын аялалын үйлчилгээ үзүүлэгч долоон жуулчны компаниас анкетийн аргаар мэдээлэл цуглуулсан.

Түүнчлэн 2013 онд Замын-Үүд боомтод хийгдсэн бэлэн валютын судалгаагаар цуглуулсан 324 жуулчны түүврийг дундаж зардлын тооцоололд нэгтгэн боловсруулснаар үр дүнг нь гаргажээ.

1. Монгол жуулчдын аяллын үндсэн зорилго юу вэ?

Судалгааны үр дүнгээс харахад Монголчууд ихэнхдээ аялах, амрах болон ажил хэргийн зорилгоор хил давдаг байна. Харин нийт судалгаанд оролцогчдын 5 хувь нь ажил эрхлэх зорилгоор гадагшаа явдаг байна.

2. Монгол жуулчид аялах хугацаандаа төлбөр тооцоогоо ямар хэлбэрээр хийсэн бэ?

Монгол аялагчид гадаадад зорчих хугацаандаа хийсэн төлбөр тооцооны 81%-ийг бэлэн мөнгөөр, 19%-ийг карт ашиглан гүйцэтгэдэг гэсэн үр дүн гарчээ.

3. Монгол жуулчид аяллаа хэрхэн зохион байгуулсан бэ?

Харин нийт жуулчлын дийлэнх нь буюу 87 хувь нь өөрсдөө аяллаа зохион байгуулдаг гэсэн сонирхолтой дүн гарсан байна. Үлдсэн 13 хувь нь тур операторуудаар үйлчлүүлжээ.

4. Аяллын хугацаагаарх ангилал

Нийт жуулчдын 97 хувь нь гучаас цөөн хоногоор аялсан бол гурван хувь нь л үүнээс дээш хоног аялалдаа зарцуулжээ.

5. Аялсан улсуудыг нь авч үзвэл:

Монголчууд өмнөд хөрш рүү хамгийн их зорчдог бөгөөд дараа нь хойд хөрш орж байна. Харин АНУ, Европ, Япон руу ойролцоо тооны жуулчид зорчсон болохыг дээрх графикнаас харж болно.

6. Гадаадад аялсан нэг жуулчны зарцуулах дундаж зардал (ам.доллар)

Канад, АНУ, Европын орнууд руу аялах нь хамгийн өртөг өндөртэй байдаг байна. Харин ОХУ-д хамгийн бага зардлаар аялж болох нь.

7. Монгол жуулчид мөнгөө юунд зарцуулдаг вэ?

Судалгааны үр дүнгээс харахад Монгол жуулчдын мөнгөө хамгийн их зарцуулдаг зүйл бол зочид буудал, дэлгүүр, хотын аялал байна. Мөн аялах зорилгоосоо шалтгаалаад эрүүл мэндийн үйлчилгээнд багагүй мөнгө зарцуулжээ. Харин үзвэр үйлчилгээ, хөтөчийн хөлсөнд бага мөнгө зарцуулсан нь график дээрээс тодорхой харагдана.

 

Эх сурвалж: Монголбанк