НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН
/2014 оны жилийн эцсийн байдлаар/
№ | Хөтөлбөр, төслийн агуулга | Гүйцэтгэл | |||||||
1 | Төсөл, хөтөлбөрийн нэр, огноо, шийдвэрийн дугаар | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/24 дугаар тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр | |||||||
2 | Санхүүжилтийн эх үүсвэр | а/ Улс, нийслэл, дүүргийн төсөв;б/ Олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл хөтөлбөр;
в/ Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэг, хандив; г/ Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт; д/ Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр. |
|||||||
3 | Хэрэгжүүлэгч байгууллага/Хэрэгжих нийт хугацаа | Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Нийслэлийн Аялал жуулчлалын газар | |||||||
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар | |||||||||
4 | Төсөл, хөтөлбөрийн зорилтууд | Зорилт 1:Аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгоно.Зорилт 2:Гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Зорилт 3:Гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгоно. Зорилт 4: Улаанбаатар хотыг аялал жуулчлалын газар болгон гадаадад сурталчилна. Зорилт 5: Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлнэ. Зорилт 6: Жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна. Зорилт 7: Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлнэ. |
|||||||
5 | Зардал | Төсөв (Нийт): | Төсөв (он)2015 | Гүйцэтгэл | Хувь | ||||
Үүнд: | |||||||||
Багц 1: | 4635.5 сая төгрөг | – | – | ||||||
6 | Төслийн хөтөлбөрийн зорилт: | ||||||||
1-р зорилтын хүрээнд:Хүрэх үр дүн 1: | Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өгөөж нэмэгдэж шүүрэлтийн хэмжээ одоогийнхоос 30%-иар буурсан байна. | ||||||||
2-р зорилтын хүрээнд:Хүрэх үр дүн 2: | Жуулчдын аюулгүй байдал хангагдаж 100 мянган жуулчинд ноогдох гэмт хэрэг, зөрчлийн тоо 3 дахин буурсан байна. | ||||||||
3-р зорилтын хүрээнд:Хүрэх үр дүн 3: | Нийслэлийн хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоо 35 мянгад хүрч одоогийн төвшнөөс 2 дахин нэмэгдсэн байна. | ||||||||
4, 6, 7-р зорилтын хүрээнд:Хүрэх үр дүн 4: | Улаанбаатар хотод аялсан жуулчдын тоо 2020 онд 2 саяд хүрсэн байна. | ||||||||
5-р зорилтын хүрээнд:Хүрэх үр дүн 5: | Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээ 9,8%-иас 20 хүртэл нэмэгдсэн байна. | ||||||||
7 | Дүгнэлт (ололт, дутагдал) | Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11-р сарын 14-ний өдрийн А/956 дугаар захирамжаар нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийг байгуулсан. 2015 онынийслэлийн төсөв 2014 оны 12-р сарын 04-нд батлагдаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.Хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулан Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн хурлыг 2014 оны 1-р сард зохион байгуулж, төлөвлөгөөг батална.Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд:
Мэдээлэл, сурталчилгааны чиглэлээр: Нийслэлд ирсэн гадаад, дотоодын жуулчдад олон хэл дээр мэдээлэл зөвлөгөө өгөх хэсэг, 40 хүний багтаамжтай сургалтын танхим, жуулчны мэдээллийн лавлах утас бүхий Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв болон Төмөр замын төв буудлын Жуулчны мэдээллийн төвийг нээн ажиллуулж байна. Сургалтын чиглэлээр: Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, амралтын газар, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэгчид болон жуулчидтай шууд харилцдаг төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан үйлчилгээний чанарын, эрсдлийн менежментийн, аюулгүй байдлын, харилцааны соёлын, англи хэлний, хотын аяллын хөтөч-тайлбарлагчийн зэрэг 20 гаруй төрлийн сургалтыг жилийн турш зохион байгуулж байна. Үйлчилгээг сайжруулах чиглэлээр: Зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны баазын стандартын үзлэгийг 2 жил дараалан зохион байгуулж, мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн зөвлөн туслах ажлын хэсгийг буудал, бааз бүрд ажиллуулдаг боллоо. Стандартын шаардлага хангаагүй зочид буудлуудын ажилтнуудыг сургах, гарын авлага материалаар хангах, удаа дараа зөрчил гаргасан газруудад үзүүлэх нийслэл хотын хангамж үйлчилгээг зогсоох зэрэг арга хэмжээ авсны дүнд стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудал, жуулчны баазын тоо 2012 онд 150 байснаа 2014 онд 519 хүрч нэмэгдэв. Жуулчид үйлчлүүлдэг 180 гаруй соёл урлаг, үзвэр, үйлчилгээний газруудад жуулчдын эрх ашгийг хамгаалсан санамж, зөвлөмжийг байрлуулан үйлчилгээний доголдолтой холбоотой жуулчдын санал гомдлыг утсаар хүлээн авч, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлдэг тогтолцоотой боллоо. Үйлчилгээний ажилтнуудад зориулсан үйлчилгээний болон англи хэлний гарын авлага, буудлын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан видео хичээлийг гаргав. Судалгааны чиглэлээр: Аялал жуулчлалын үйлчилгээний таних тэмдгийн стандарт, ISO стандартад суурилсан зочид буудал, дэн буудал, гэр буудлын үйлчилгээний стандартын төслийг боловсруулав. ОХУ-ын аялал жуулчлалын зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа, Гадаадад аялагч Монгол иргэдийн зардлын судалгаа, Хот орчмын аялал жуулчлалын нөөцийн судалгаа, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгаа, “Улаанбаатар хотын тойрон аяллын маршрут”-ын дагуух үзмэрийн судалгааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран явуулав. Сурталчилгааны чиглэлээр: Англи, Монгол, Орос хэл дээр Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны www.ulaanbaatour.comцахим хуудас, iOS болон Андройд үйлдлийн системд зориулсан “Ulaanbaatar – official travel guide” аппликейшн, Улаанбаатар хотын аяллын гарын авлага, газрын зураг, УБ хотын өвлийн болон зуны аялал жуулчлалын сурталчилгааны видеог бэлтгэн гадаад сурталчилгаанд ашиглаж байна. Гадаад харилцааны чиглэлээр: Аялал жуулчлалын гадаад харилцааг шинэ шатанд гаргаж ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын нийслэл болон шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаа тогтоогоод байна. Нийслэлийн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг гадаадад сургалт, танилцах аяллуудад үе шаттай хамруулж эхэллээ. Зохион байгуулалтын чиглэлээр: Жуулчдын сонирхлыг татдаг Дээлтэй Монгол наадам, Тал нутгийн марафон,УБ арт фэйр зэрэг уламжлалт арга хэмжээ, “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг, “Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэнг хамтран зохион байгуулав. Шинээр Хүй долоон худагт “Authentic Nomads” нүүдлийн соёлын ил музей, “Taste of Ulaanbaatar” олон үндэстний хоолны фестиваль, “Найрсаг УБ” зочлох үйлчилгээний салбарын олон улсын тэмцээн, “Сэтгэл татам УБ” жуулчдын гэрэл зургийн уралдаан, “Улаанбаатарын өвлийн наадам” зэрэг арга хэмжээг шинээр зохион байгуулдаг болов. Аюулгүй байдлын чиглэлээр: Жуулчдад зориулсан 7010-TOUR дугаарын лавлах утас ажиллуулж гадаад хэл дээр санамж, зөвлөмж тараан Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран жуулчид олноор явдаг гудамжуудад англи хэл, харилцааны сургалтад хамрагдсан 60 хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, гол гол газруудыг камерын хяналтад оруулсан. 2014 оны 6-9 сарын хугацаанд “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Тохижилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр: Зайсан толгойн гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, алсыг харагч дуран, тайлбар мэдээлэл бүхий самбаруудыг байрлуулав. Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлоготой уялдуулах ажлын хэсгийг байгуулж, Гандан соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх, Горхи-Тэрэлжийн бүс буюу нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороог аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх ажлуудыг эхлүүллээ. Туул голын сав газрыг түшиглэн “Усан парк”, “Амьтны хүрээлэн” байгуулах ажил зураг төслийн шатандаа явж байна. Улаанбаатар хотын түүхт барилга байшингууд, хөшөө дурсгалууд зэрэг 200 газрыг монгол, англи хэл дээр тайлбаржуулав. |
|||||||
8 | Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ | – | |||||||
9 | Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт | Биелэлт дундаж | Зорилтын тоо | Зорилт1-2 | Зорилт3-4 | Зорилт5-7 | |||
7 | |||||||||
10 | Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ(ЗГХЭГ-ын үнэлгээ) | Нэгдсэн үнэлгээ | |||||||
ХЯНАЖ ТАНИЛЦСАН: НАЖГ-ЫН ДАРГА Э.БАТТУЛГА
ОГНОО:
ТАЙЛАНГ ГАРГАСАН: НАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА