Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үлэг гүрвэлийн төв музей хамтран “Музейд тайлбар хийх ур чадвар” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хөтөч, тайлбарлагчид хамрагдсан бөгөөд палеонтологийн шинжлэх ухаан түүний судлах зүйл, соёлын аялал жуулчлал зэрэг сэдвийг хөндснөөрөө өмнөх сургалтуудаас онцлог боллоо.
Мөн Үндэсний түүхийн музейн боловсролын ажилтан Венди Моррисон Музейн боловсролын талаар сургалт явуулсан нь сонирхолтой болсон байна.
Сургалтад хамрагдсан хөтөч, тайлбарлагчид сургалтын төгсгөлд тус музейн үзмэрүүдтэй танилцжээ. Улаанбаатар хотын аялал жуулчлалын үзмэр, үзвэрийн газруудыг тайлбарлах хөтөч тайлбарлагч нарын ур чадварыг сайжруулахад энэхүү сургалтын зорилго чиглэгдлээ.