Дэлхийн олон улсын бөөгийн Эрдэм шинжилгээний хурал “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхэллээ.
Эна удаагийн наадам нь “БЭРХШЭЭЛГҮЙ ХӨГЖЬЕ” уриан дор аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгын дор зохион байгуулагдаж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар:
– Ерөнхийлөгчийн адууны бодлогын
нарийн бичиг, Ерөнхий сайдын зөвлөх Б.Наранбадрах “Зүрх сэтгэлийн боловсрол
нь дэлхийн энх тайвны цогцлоох чухал шийдэл” сэдвээр,
– “Тэнгэр тайлал” НУТББ, Х.Баянцагаан, “Бөө ба ээж: Аутизмтай хүүхдийн амьдралыг хамгаалах хоёр дүрийн нэгдэл” сэдвээр,
– Жан Юувэнь (БНХАУ) “ADHD болон аутизмтай суралцагчдын ажиглалт, судалгаа” сэдвээр,
– Жибин Чи (Швед) “Аутизмыг тайлан ойлгохуй” сэдвээр,
– Доктор Дилан Мерт (БНТУ) “Нуран уналтаас дуудлага хүртэл” сэдвээр,
– Ким Хесук (БНСУ) “Байгаль, хүрээлэн буй орчин, амьдралыг хайрладаг Солонгосын бөө нар” сэдвээр,
– Кефан Ван (Их Британи) “Өв уламжлалаас эв зохицол руу: Дорнын ягзуур үндэс ба Өрнийн байгалийн мэргэн ухааныг НЭГТЭХ НЬ” сэдвээр,
– Ута Бруне (ХБНГУ) “Өвөг дээдсийн дурсамж” сэдвээр,
– Томас Лильевольд (Перу) “Кьеро ард түмний мэргэн ухаан: Зүүд сүлжигчийн замаар алхахуй” зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, сулалгааны ажлаа танилцуулж байна.


