“Талын Жавхаа 2026” арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион байгуулах гэж байна.

Өвлийн аялал жуучлалыг дэмжиж, Морьтон Монголын малчин ахуй, Адууг дагасан соёлыг сурталчилан таниулж, Монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус соёлын өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, Адууг бренджүүлэх зорилготой юм

Та хүрэлцэн ирснээр:

✅️Зочид арга хэмжээнд зориулан бэлтгэсэн морь уналга, тэмээ уналга, морин чарга, пони морь унах, монгол банхар, тайга нохой, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох

✅️Цан татсан адуун дунд орж хийморио сэргээж Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж

✅️Өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга ташуур шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах

✅️Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах

✅️Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож,

мэдлэгээ хуваалцах

✅️Өв соёлоо харуулсан худалдаа үзэх

✅️Тайга нохойны үзүүлбэр

✅️Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах

гээд олон арга хэмжээнд оролцоорой.

📌 Адуучдын бүртгэл: 9996 4460

30 Адуучин бүртгэнэ

/Бүртгэлийн хураамж- 500.000

Өглөө цай

өдрийн хоол

орой хүлээн авалт

Байрлах гэр дээрх хураамжинд багтсан болно/

📞 Лавлах утас: 9910 1727, 9595 1727

Анхаарах зүйлс❗️

○Хамгаалалтын бүсэд нэвтрэхгүй байх

○Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

○Ил задгай хог хаягдал хаяхгүй байх

Tags:

Comments are closed