НАКОРН НАЙОК, ТАЙЛАНД
Хугацаа: 2025 оны 2-р сарын 19-21 өдрүүд
Сургалтыг
Англи хэл дээр зохион байгуулна.
Энэхүү сургалт нь Азийн Эко Аялал Жуулчлалын Байршуулах Хэрэгслийн Үйлчилгээний Стандарт (AESA)-ыг танилцуулж, эко-лодж гэрчилгээжүүлэлт болон тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн практик-ийг сургах зорилготой юм.
Сургалт нь эко-лодж, жуулчны бааз, тур операторууд болон орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөлд зориулсан, экологийн тогтвортой байдлыг хангах, олон улсын стандарттай нийцсэн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар мэдлэг олгоно.
Сургалтын үндсэн зорилго:
AESA стандарт болон түүний эко-лодж үйлчилгээний салбарт үзүүлэх ач холбогдлыг ойлгох
Тогтвортой байдал: Эрчим хүч, усны менежмент, хог хаягдлын удирдлага, байгаль орчны хамгаалалт зэрэг практик аргууд
AESA эко-лоджийн гэрчилгээ авах үйл явц болон шаардлагууд
Орон нутгийн соёл, биологийн олон янз байдал болон байгаль орчны хамгаалалттай холбогдсон аргачлалууд
Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, түншлэлийг бий болгох стратеги
Эко-лоджийн амжилттай туршлагууд судлах, жишээнүүдийг танилцуулах
Хүлээгдэж буй үр дүн:
Тогтвортой аялал жуулчлалын мэдлэг, практик ур чадварыг эзэмших
Экологийн үйл ажиллагаа, тогтвортой байдлыг сайжруулах хэрэгсэл, аргачлалууд
Эко-лоджийн гэрчилгээ авах, олон улсын болон орон нутгийн сүлжээ байгуулах боломж
Сургалтын агуулга:
Эко-лодж болон Азийн эко аялал жуулчлалын үйлчилгээний стандарт
Тогтвортой байдал: Эрчим хүч, ус, хог хаягдал менежмент
Нийгэмтэй хамтран ажиллах стратегиуд
Эко-лоджийн гэрчилгээжүүлэлт, үйл ажиллагааны стандартууд
Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах стратеги
Дадлага ажил: 3 газар судалгаа хийх
Өөрийн үйл ажиллагааг экологийн болон тогтвортой байдлын шаардлагад нийцүүлж хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж аваарай! ![]()
![]()
Орон нутгийн эко- аялал жуулчлалын хөгжлийг дэмжицгээе!
Хөтөлбөрт багтсан зүйлс:
• 3 шөнө байрлах байр ![]()
• Хоол (өглөө болон оройн хоол ) ![]()
• Бангкок хотоос орон нутаг явах тээврийн зардал![]()
• Сургалтын хураамж ![]()
• AESA Нэг жилийн цахим хуудсанд нэгдэх эрх ![]()
Хөтөлбөрт багтаагүй зүйлс:
• Олон улсын нислэгийн тийз
• Өдрийн хоол
• Даатгал
• Хувийн хэрэглээний зардал
• Хөтөлбөрт багтаагүй бусад зүйлс
Зардал: 500 ам доллар (нэг хүний төлбөр)
Бүртгүүлэх: https://forms.gle/cRonVRHgYC32joBd6
Бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 1 сар 27 хүртэл.






