Нийслэлийн Аялал жуулчлалын газрын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын зорин очих газрын тоог нэмэгдүүлэх, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд доорх газруудад тохижилт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, иргэд жуулчдын хүртээл болгож байна.
1.СБД-ийн 20-р хороо:
Хүннүгийн язгууртны булш нь НТӨ III- НТ I зууны үед холбогдох бөгөөд Бэлхийн ам, сэлбэ голын баруун биед баруун талаараа өндөр уулаар хүрээлэгдсэн, урд талаараа задгай, хойд талаараа шилмүүст ойтой уулийн онь дэвсэг газарт оршдог бүрэн судлагдаагүй дурсгал юм.
Бэлхийн амны Хүннүгийн булш нь нэг доор 10 булш байдаг ба 1961 онд анх малтсан байдаг. Хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой.
Хүннүгийн урлаг, соёл нь өмнөх үеийн Скиф-Сибирийн урлаг, соёлоос уламжлан өвлөж авсан зүйл ихтэй боловч Хүннү нар бие даасан өвөрмөц урлаг, соёлын төрлийг бий болгосон юм. Иймээс Хүннүгийн соёлыг Скифийн соёлтой адил хэмээн ойлгож болохгүй. Хүннүгийн урлаг нь амьтны загварт урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан бөгөөд дүр дүрслэл ба агуулгын хувьд өөрийн гэсэн онцлогтой, бие даасан гарал үүсэлтэй урлаг юм.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/926 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатар хот орчмын түүх соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах замаар гадаад дотоодын жуулчдын зорин очих газрыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”-ны тохижилтын ажлыг 2022 оны 08 дугаар сард эхлүүлэн Унгар улсын элчин сайдын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Өндөрхаан-Өргөө” ХХК-тай хамтран хийгдсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотод байрлаж буй Хүннүгийн үеэс олдсон анхны түүх соёлын дурсгал тул ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Дэлхийн өвд бүртгүүлэхээр UNESCO-д хүсэлт хүргүүлсэн.
2024 оны Аравдугаар сарын 16 -ны өдөр тус түүхэн дурсгалт газарт Унгарын улсын элчин сайдын яамнаас “Атиллагийн багана” буюу хамтарсан экспедицийн малтлагыг мөнхжүүлсэн “Дурсгалын хөшөөг” сүндэрлүүлсэн.

“Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш”-ны тохижилтын ажил 2024 оны 10 дугаар сард бүрэн хийж дуусаж 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн.
2. Налайх дүүргийн 3-р хороо:
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4 дэх заалт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.1 “Жуулчдыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлж, зорин очих газрын дэд бүтцийг сайжруулна” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар , “1737 Энтэртаймэнт” ХХК-тай “Плэйтайм тогтвортой ногоон хүрээлэн төсөл”-ийг 2024 оноос хойш хэрэгжүүлэн тохижилтын ажлыг хамтран хэрэгжүүлээд байна .

2024 оны 09 сарын байдлаар 28,800 мод тарьсан байна.

Мөн тус газарт ерөнхий төлөвлөгөөнд тожилтын ажлын саналыг Хот төлөвлөлт, хотын стандартын газарт албан бигийг хүргүүлэн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулан ажиллаж байна. 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулахаар ажиллаж байна.

3. ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоорил хааны булшны дурсгалт газрын түшиглэсэн Аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар яригдаж байна.
4. Налайх дүүргийн 1-р хороонд байрлах тус газарт Оутлет төв байгуулах зорилт тавин ажиллаж байна.