Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Монголын Оюутны Холбоо, Тээврийн Цагдаагийн Алба-ны Төмөр замын цагдаагийн газар, дүүргийн цагдаагийн газар хэлтсүүдтэй хамтран “Оюутан цагдаа-2025” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Оюутан цагдаа нарын хийж гүйцэтгэсэн ажлын товч тайланг хүргэж байна. Нийт хамрагдсан оюутан залуучууддаа талархал илэрхийлье
.
Хугацаа: 2025.06.10-2025.08.10
Оюутан цагдаа: Нийт 62 оюутан 32 чиглэлд өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу ажилласан.
Гэмт хэргийн дуудлага, мэдээлэл: Гэмт хэргийн шинжтэй 4, зөрчлийн шинжтэй 18 дуудлага, мэдээллийг 102 дугаарт өгсөн.
Мэдээлэл өгсөн иргэд, жуулчдын тоо: Дотоодын 11860, гадаадын 6380 иргэд, жуулчдад тусалцаа үзүүлж, ажилласан.
Мэдээллийн агуулга: Нийт 5 бүлэг 62 мэдээ, мэдээлэл
бүхий QR кодыг гадаадын 5992 жуулчдад танилцуулсан.
Тараасан материал: Хоёр төрлийн 5800 ширхэг гарын авлага, зурагт хуудас, зөвлөмж, аюулгүйн санамжийг жуулчдад тараасан.
Хүүхдийн тусламж: Олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийн үеэр 380 хүүхдэд эцэг эхийн утасны дугаар бүхий бугуйвч зүүж, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 93 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.