Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор 2025 оны 08 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотноо ‘’Монгол-Хятадын V Экспо-2025” тав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа билээ.
Тус үзэсгэлэн арга хэмжээ Хөх хотын зүүн хойд бүсэд шинээр байгуулагдсан “Чи Лэйчуан” олон улсын хурал үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулагдах бөгөөд Төв Азийн улсууд, БНХАУ-ын зарим мужийн нийт 2000 гаруй аж ахуйн нэгж оролцох юмаа.
Иймд үйлдвэрлэл эрхлэгч гишүүд та бүхнийгээ тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна. Холбооны тус үзэсгэлэн арга хэмжээний бүртгэл дээр хамтран ажиллаж байгаа болно.
————————–
ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ:
Үндэсний хувцас
Ноос, ноолууран бүтээгдэхүүн
Арьс ширэн бүтээгдэхүүн,
Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
Гоо сайхан,
Бэлэг дурсгал,
Хүнсний бүтээгдэхүүн
Бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд
—————————–
Бүртгэл: 2025 оны 07 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлийн линк: https://forms.gle/qd71GAkn8bjmSs8b7
Зохион байгуулалтын хураамж:
Танхимын гишүүн байгууллага-1,100,000 төгрөг
Танхимын гишүүн бус байгууллага-1,250,000 төгрөг
Бүртгэл баталгаажих: Хураамжийг холбооны Хаан банк 5011835635 тоот дансанд шилжүүлж хавсаргах материалуудыг ирүүлснээр бүртгэл баталгаажна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 88819892, 99017544
Имэйл: tuvsheetulu@gmail.com
