Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчны тасалбар захиалгын албан бичгийг жанжин Д.Сүхбаатарын талбайд байрлах Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвд 2025 оны 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авна.
Албан бичигт Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос шаардсан дараах баримт бичгийг хавсаргана уу.
1. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх ангиллын гэрчилгээний дугаар /АЖМХ/
2. Жуулчны овог, нэр, Иргэншил, Паспортын дугаар
3. Байрлах зочид буудлын мэдээлэл, захиалгын баталгаажилт
4. Нислэгийн мэдээлэл
Жич: Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын Аялал жуулчлалын холбоонд наадмын тасалбарын албан хүсэлтээ өгсөн бол давхардуулж өгөх шаардлагагүй болно.
