Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжийг таниулах, аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд сурталчлах хүрээнд дэлхийн нэр хүндтэй Edelman компанийн гүйцэтгэх захирал Ричард Эдэлмантай уулзаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцлаа.

Монгол Улсад хөрөнгө оруулалтын боломжийг таниулах, аялал жуулчлалын салбарыг олон улсын түвшинд сурталчлах хүрээнд дэлхийн нэр хүндтэй Edelman компанийн гүйцэтгэх захирал Ричард Эдэлмантай уулзаж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцлаа.

55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр “Go Mongolia” Үндэсний брэндийг бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр “Trust Barometer” судалгаа шинжилгээгээрээ алдартай Edelman группийн захирал Ричард Эдэлмантай уулзаж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Go Mongolia” Үндэсний брэнд нь Монгол Улсын үндэсний үнэт зүйл, бахархал, хүсэл тэмүүллийг шингээсэн нэгдсэн стратегийн хүрээнд боловсруулсан. Энэхүү брэнд нь Монгол Улсыг олон улсад эерэг дүрээр сурталчлах зорилготойгоор залуус давамгайлсан өнөө цагийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх уриалгыг дэвшүүлж, дотоодын эв нэгдэл, иргэдийн тэмүүллийг илэрхийлэхийн зэрэгцээ олон улсад Монгол орныг таниулж байна.

2024 онд “Go Mongolia” брэндийн дор хэрэгжүүлсэн нэгдсэн стратегийн үр дүнд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь тус брэндийн эерэг нөлөөлөл, аялал жуулчлалын салбарын нэгдсэн стратеги болон Edelman группийн мэргэжлийн арга зүйн хамтын ажиллагааны үр дүн юм.

Цаашид “Go Mongolia” брэндийг Edelman групптэй үргэлжлүүлэн хөгжүүлж, илүү өргөн цар хүрээнд Монгол Улсын өвөрмөц соёл, байгалийн онцлог, эдийн засгийн нөөц бололцоог дэлхийн тавцанд таниулах ажлыг улам далайцтайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.