ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр Дугаар 109 Улаанбаатар хот

ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.”Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-г хавсралт ёсоор баталсугай.

2.Байгууллагын дотоод журмыг энэ тогтоолын хавсралтаар баталсан ёс зүйн хэм хэмжээнд нийцүүлэн батлан хэрэгжүүлэх, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17141630877621&showType=1