“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн болно

“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн болно

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг 9-р сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцох аж. Зөвлөгөөний үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг танилцуулж нийслэл хотын аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг уялдуулах, хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүд гаргах талаар хэлэлцэнэ. Зөвлөгөөнд оролцогчдыг Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийн 7010-8687 дугаарын утсанд 9-р сарын 16-ныг хүртэл бүртгэнэ.10661926_704301402985024_646356414287157878_o