АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ
Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо
|
Тус холбоо нь “АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ” 2014 оны ээлжит сургалтаа 3 сарын 31-с 5 сарын 4-ний хооронд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтран зохион байгуулах болсоноо мэдэгдэж байна.
|
|
| • Сургалт зохион байгуулагч : | Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар |
| Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо | |
| • Сургалтын нийт цаг: | 154 цаг |
| • Сургалтын төлбөр: | 200,000 төгрөг |
| • Oролцогчдын тоо: | 25 |
| • Сургалтын онцлог: | Мэргэжлийн сургагч багш нар дадлага зонхилсон сургалт явуулна |
| • Сургагч багш нар: | Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багш нар |
|
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ:
|
|
| • Аяллын хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, зан чанар • Тайлбар бэлдэх, төлөвлөх , хүргэх • Мэргэжлийн техник – үг яриа, дохио зангаа, биеийн хөдөлгөөн • Музей тайлбарлах арга техник • Жуулчныг угтах, үдэх • Жуулчныг зочид буудалд байрлуулах, гаргах • Хотод явганаар аялах үед тайлбар хийх • Тээврийн хэрэгслээр аялах үед тайлбар хийх • Жуулчныг халамжлах • Аялал жуулчлалын бусад салбарынхантай хамтран ажиллах • Орон орны соёлын ялгаа • Жуулчны аюулгүй байдал • Жуулчны санал гомдлыг шийдвэрлэх • Ул мөр үлдээхгүй аялах зарчим • Отог, хээрийн кэмп байгуулах • GPS, газрын зураг, луужин ашиглах |
|
|
СУРГАЛТ ЯВАГДАХ ГАЗАР:
|
|
| • Танхимын хичээл | • УБ банкны 1-р давхар: НАЖГ-ын дэргэдэх жуулчны мэдээллийн төв |
| • Дадлагын хичээл: | • Улаанбаатар хотын жуулчид очдог гол цэгүүд • Богд Хааны Өвлийн Ордон Музей • Монголын Үндэсний Музей • “Чингис Хаан” ОУ Нисэх Буудал • Гандантэгчилэн Хийд • Хан Хэнтийн Дархан Цаазат Газар |
|
ОРОЛЦОГЧДЫГ ДҮГНЭХ ЖУРАМ:
|
|
| • Ирц – 10% • Хотод явганаар аялах үед хийх тайлбар – 10% • Тээврийн хэрэгслээр аялах үед хийх тайлбар – 10% • Музейн тайлбар – 10% • Ул мөр үлдээлгүй аялах зарчим – 10% • Эмнэлгийн анхан шатны тусламж – 10% • Илтгэл – 10% • Бичгийн шалгалт – 10% • Бие даалт – 10% • Идэвхи – 10% |
|
| 80 буюу түүнээс дээш хувийн үнэлгээ авсан суралцагчдад НАЖГ болон тус холбооны гэрчилгээг олгоно!!! | |
|
ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ ЖУРАМ:
|
|
| Тус мэдүүлгийг бөглөөд info@mongolia-tour-guide.org хаягаар явуулна уу. | |
| • Бүртгэл явагдах хугацаа: | 2014 оны 2 сарын 17-с 3 сарын 27-н хүртэл |
| • Ярилцлага авах өдөр, газар: | 3 сарын 28-нд УБ банкны 1-р давхар, НАЖГ-ын дэргэдэх жуулчны мэдээллийн төвд |
Сургалтын тухай мэдээлэл авах утас: 9903 0928