Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/167 дугаар захирамжаар байгууллаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг батлах тухай” 13/53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
Ажлын хэсгийн дарга: | Ц.Энхцэнгэл | Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч |
Гишүүд: | Э.Баттулга | Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга |
Б.Батцэнгэл | Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга | |
Т.Ганзориг | Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга | |
Д.Энхцогт | Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсийн дарга | |
Б.Тэлмэн | Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга | |
Б.Батчимэг | Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн | |
Н.Шинэболд | Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн | |
Ю.Одонтунгалаг | Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга | |
Б.Баасансүрэн | Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн | |
Л.Пүрэвдорж | Монголын Бурханы шашныг хөгжүүлэх сангийн тэргүүн /зөвшилцсөнөөр/ | |
З.Туяа | “Нью Урбанизм” ХХК-ны захирал /зөвшилцсөнөөр/ | |
Нарийн бичгийн дарга: | Г.Баясгалан | Нийслэлийн Аялал жуулчлалын газрын төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн |
2. Гандангийн дэнжийн тодорхой хэсгийг гар урлалын төв, шашны аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх санал боловсруулж 2014 оны 04 дүгээр сарын 28-ны дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ