“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18 дахь удаагаа зохион байгуулна

🎊 Дээлтэй Монгол Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.

🥇🥈🥉 Наадмын үеэр:

– Шилдэг дүүрэг

– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага

– Шилдэг дээл урлаач

– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл

– Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/

– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/

– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.

🎊 Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна.