Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 5 –р сарын 25-26-ны өдрүүдэд Хүй долоон худагт “Тэнгэр” дэлхийн бөөгийн фестиваль зохион байгуулах гэж байна.
Фестивалыг үзэж сонирхох иргэдэд нийтийн тээврийн автобус үйлчлэх бөгөөд Таван шарын автобусны буудал- Хүй долоо худаг гэсэн маршрутаар 20 минут тутам явах юм.