• Sat. Oct 12th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ByAdministrator

May 24, 2024

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

♻️ 2024 оны 5-р сарын 24-26- ны өдрүүдэд “Мишээл” экспо төвд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгээс иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улсруу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжийг олгож байна.

♻️ Мөн дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс авахаас гадна хариуцлагатай, төлөвлөгөөтэй, зөв, цэвэр аялах дадлыг хэвшүүлэх, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдгаараа ач холбогдолтой.

♻️ Үзэсгэлэнд Монгол орны 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд оролцохоос гадна олон улсын шинж чанартай болж өргөжин гадаад улсын зочид төлөөлөгчид, албаны хүмүүс болон аялал жуулчлалынбайгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудад сурталчилж, борлуулдаг болсон.

Энэ удаад Солонгос улсын аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд түлхүү оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөр, мэдээ мэдээллээ өгч ажиллаж байна.

♻️ Урин дулаан цаг ирж хүн бүхэн амралт, аяллаа төлөвлөж буй энэ үед Улаанбаатар травел аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эх орон, нийслэл хотдоо болон хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаагаараа онцлог юм.