Зочид буудал, дэн буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтны гарын авлага хэвлэгдэн гарлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ, мэргэжилтэй боловсон хүчний ур чадварыг сайжруулах зорилтын хүрээнд үйлчилгээний ажилтнуудад зориулсан төрөл бүрийн зайны болон танхимын сургалтыг явуулж, видео хичээл, товхимлуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа аялал жуулчлал тэр дундаа зочлох үйлчилгээний салбарт ажиллагсад зайлшгүй мэдэх ёстой, олон улсад нэгэнт тогтсон мэргэжлийн ойлголт, ур чадварыг эзэмшихэд тань тусламж болох гарын авлагыг өргөн барьж байна. Дараах холбоосоос татан авна уу.