Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээнд “Нийслэлийн Аялал жуулчлалын газрын албан хаагчид нэгдэж, Гадаад харилцааны яамны урд уулзвараас Төв номын сангийн хойд уулзвар хүртэл хог хаягдлыг цэвэрлэн, дугуйн зогсоол, тамхины цэг, сандал зэргийг угааж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүллээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хамт олноос Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг нэгдсэн их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна.