Нийслэл хот орчимд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаа улам бүр хүрээгээ тэлсээр байна. Аялал жуулчлалын салбарт шинэ тутам хөгжиж байгаа нэг төрөл бол явган алхалтын аялал жуулчлал юм.
2024 оны 3 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болно. Тус фестивальд нийслэл хотын алхагчдаас гадна Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс зэрэг аймгууд мөн Багануур, Багахангай, Налайх дүүргээс нийт 300 гаруй явган алхагчид зорин ирж оролцож байна.