“Монголд зочлох жил”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын ресторан зоогийн газрын холбоо” ТББ, “Бэх” бар эрхлэгчдийн холбоо ТББ зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран аялал жуулчлал өндөр хөгжсөн үндэстний хоол зоогоороо алдартай Узбекистан, ОХУ, Турк, Тайланд, Хонг Конг, БНСУ, Япон зэрэг улсуудад туршлага судлах, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байна.
“Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх” тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу 2024 оны 02 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, мэдээлэл өглөө. Тус хөтөлбөр хэрэгжиж, дээрх орнуудад тогооч бэлтгэснээр хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, амт чанар, боловсон хүчний ур чадвар нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.