МУЗЕЙ, ҮЗВЭРИЙН ГАЗРУУДЫН ЖУУЛЧНЫ МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАРЫН УДИРДАМЖ
“МУЗЕЙ, ҮЗВЭРИЙН ГАЗРУУДЫН ЖУУЛЧНЫ МЕНЕЖМЕНТ”
СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАРЫН УДИРДАМЖ
Зорилго: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг музей, үзвэрийн газрын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгох, гадаад орнуудын туршлагыг танилцуулах, жуулчидтай харилцах менежментийг сайжруулахад энэхүү сургалтын зорилго оршино.
Сургалтын хөтөлбөр:
д/д |
Сэдэв |
Заах багш |
Хугацаа |
1 | Нээлт | Э.Баттулга /Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга/ | 9:00 – 9:05 |
2 | Улаанбаатар хотын музей, үзвэрийн газруудын өнөөгийн байдал ба жуулчдын сэтгэгдэл, хэрэгцээ, хандлага | Ч.Буянбадрах |
/Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв/ урилгаар9:05 – 10:003Хотын аялал жуулчлалд музейн гүйцэтгэх үүрэгЧ.Буянбадрах
/Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв/10:00 – 11:304
Завсарлага /Цайны цаг/
11:30 – 12:005Жуулчинд ээлтэй музейн орчинг бий болгох менежментЧ.Буянбадрах
/Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв/12:00 – 12:456
Музейн маркетингС.Энхнаран
МУИС-ийн Урлаг судлалын танхимын багш12:45 – 13:457Б.Оюунзул /Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн/13:45 – 14:45
Гэрчилгээ олгох
14:45 – 15:00
Хамрах хүрээ: Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй музей, үзвэрийн газруудын менежер, тайлбарлагчид хамрагдана.
Зохион байгуулагч: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв
Хугацаа: 2013 оны 12-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдана.
Хүрэх үр дүн: Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар дээшилж, жуулчдад үзүүлэх үйлчилгээ сайжирна.
Хаана болох: Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв /Бага тойруу-15 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр хуучнаар Улаанбаатар банкны байрны Баруун хойд талын хаалга/ Холбоо барих утас: 7012-8687, 99838674