Авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Ёс зүйн хорооноос Авлигатай тэмцэх газарт хүсэлт тавьсны дагуу “Авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Мөнхжаргал уригдан ирж Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчилж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулав.