The Mazaalai International Ice and Snow Festival нь Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний Ням гаригт албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.
”Мазаалай мөсөн хотхон”-д 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал зэрэг бүтээл байрлах юм.
Уг мөсөн хотхонд 400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан гэдгээрээ онцлогтой. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд тус хотхоныг бүтээж, өвлийн наадам зохион байгуулах бөгөөд гол үзмэр нь эх Мазаалай ба түүний бамбаруушуудыг дүрсэлсэн 5 метр өндөртэй цас мөсөн баримал юм. Мөн нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох зорилготой.