• Mon. Oct 7th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

Их хотоо эзний ёсоор мэддэг, ирсэн жуулчдад зочны ёсоор хандаж чаддаг Найрсаг Улаанбаатарчууд болцгооё.

ByAdministrator

Oct 30, 2013

Их хотоо эзний ёсоор мэддэг, ирсэн жуулчдад зочны ёсоор хандаж чаддаг Найрсаг Улаанбаатарчууд болцгооё.

_MG_3914

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 374 жилийн ойн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Улаанбаатар хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцуулах, тэдэнд нийслэл хотын амин судас болсон дулаан, эрчим хүч, цэвэр ус, нийтийн тээврийн үйлчилгээний талаар цогц ойлголт мэдээлэл өгөх, хотын соёлыг сурталчлах, нийслэл хотоороо бахархах, хайрлах сэтгэл, ухамсар, ойлголтыг төлөвшүүлэх зорилготой танин мэдэхүйн аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран 4 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 160 сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Аялалд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны болон Нийслэлийн Аялал жуулчлалын газрын ажилтнууд, багш судлаачид оролцов. Аяллыг нээж нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэлсэн үгэндээ “Нийслэлийн мянга мянган сурагчдын төлөөлөл болсон та нар хот гэдэг их айлын арын албанд ажиллаж бидний тав тухтай амьдрах нөхцлийг хангаж байдаг үйлдвэр аж ахуйн газруудтай танилцсаныхаа дараа усаа, цахилгаанаа хэмнэдэг ухамсарт хотын иргэдийн тоог 160-р нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Олны танил эрдэмтэн, судлаач, аялагч, багш нар нь та нарт хотын хамгийн сонин содон түүхийг ярьж өгнө. Нью-Йоркчууд шиг, Лондончууд шиг төрөлх хотоороо бахархдаг нэгэн шинэ үе төрөн гарч байгаад бид баяртай байгаа. Их хотоо эзний ёсоор мэддэг, ирсэн жуулчдад зочны ёсоор хандаж чаддаг Найрсаг Улаанбаатарчууд болцгооё. Аяллаар үзсэн сонссоноо ах эгч нартайгаа, найз нөхөдтэйгөө хуваалцаарай.” гэж онцлов. 4 хэсэг бүхий аяллын багийг МҮОНТ-ийн “Гараг” студийн захирал, “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Бадамсамбуу, нийслэлийн түүхийн талаар олон арван бүтээл туурвисан түүхч доктор, профессор О.Сүхбаатар, Монгол улсын 1-р зэрэгтэй хөтөч-тайлбарлагч А.Цэрэнчулуун, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар ахлан явсан. Аяллын үеэр сурагчид Зайсан-Толгой, Богд хааны ордон музей, хотын түүхтэй холбогдох дурсгалт газрууд болон “Дулааны 2-р цахилгаан станц”, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК, Ус сувгийн удирдах газрын сургалтын төв, “Цахилгаан Тээвэр” НӨҮГ-т зочилсон юм.

_MG_3918

_MG_3922