“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавигдах ерөнхий шаардлага, стандарт” үзүүлэх сургалтыг Налайх дүүрэгт зохион байгуулав.
Манай улсын хамгийн олон жуулчны бааз, гэр буудал, амралтын газрын төвлөрөл бүхий Горхи-Тэрэлжийн амралт, аялал жуулчлалын бүсэд “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS 6043:2009 стандарт” үзүүлэх сургалтыг 2013 оны 09-р сарын 26-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Монголын Зочид буудлуудын холбоотой хамтран амжилттай зохион байгуулав. “Гурван түргэн” гэр буудлыг түшиглэн явуулсан үзүүлэх сургалтад нийт 68 гэр буудлын үйлчилгээ эрхлэгчид хамрагдав.