Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулах “ногоон хөрөнгө оруулалт-бидний ирээдүй” сэдэвт өдөрлөгийн удирдамжийг танилцуулж байна

🌿Хэзээ: 2023.09.27 /10:00 -16.00 цаг

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 1-3, 4-6 ангийн сурагчид

Оролцогч байгууллага: ТУР ОПЕРАТОР компаниудын төлөөлөл

Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Нийслэлийн боловсролын газар

ЗОРИЛГО:

✅МАЖЖХолбоо санаачлан Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-бидний ирээдүй” уриан дор ерөнхий боловсролын сургуулийн 1-6 ангийн сурагчдад зориулж аяллын боловсрол олгох зорилгоор аялал жуулчлалын тур оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тус бүрийн сонирхолтой сэдвээр 1-2 цагийн хичээл орж мэдлэг олгоход оршино. Тус арга хэмжээг Улаанбаатар хотын 7 дүүргийн нийт 20 сургуулийг хамруулна.

✅ХҮРЭХ ҮР ДҮН:

Аялагчдын боловсролыг дээшлүүлэх, байгаль орчин, хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах, зөв зохистой ул мөргүй аялахад аялагч тэр дундаа бага насны хүүхдүүд, өсвөр үеийхэн юу хийж чадах, үүнд эзэмшвэл зохих суурь мэдлэг мэдээлэл олгох, хэрхэн хэрэгжүүлэх, улмаар жил болгон уламжлал болгон өргөжүүлэн зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч ажиллах юм.

🍀🍀🍀Хамтарч ажиллах байгууллагуудыг урьж байна.

Холбогдох дугаар: 99072779, 99109816