“АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2023 оны 10 сарын 27-29 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тул аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхэн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг урьж байна.
“АйТиЭм” олон улсын үзэсгэлэн нь Монголын хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн төдийгүй, 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж орон нутгийнхаа аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээгээ сурталчлан таниулдгаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын бизнес төлөөлөл, судлаачдын төрөл бүрийн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой юм.