• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“Япон соёлын наадам -2023” зохион байгуулагдана

ByAdministrator

Sep 5, 2023

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсаас Монгол улсад Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК –тай хамтран “Япон соёлын наадам -2023” арга хэмжээг 2023 оны 9-р сарын 9,10-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.  

Наадмын үеэр Япон орны соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амталж, худалдан авах боломжтой. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдахын дээр

– Кимоно өмсөж зураг авхуулах

– Мацури хөгжөөнт тоглоом наадгай

– Аялал жуулчлалын мэдээлэл

– Соробан сампин

– Үнэгүй сугалаа

– Хүүхэд багачуудад зориулсан хөгжөөнт наадгай зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.

 Мөн энэ үеэр Япон улсын үндэсний хөгжмийн хамтлаг болон уран бүтээлчдийн тоглолт болох бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн,  “Япон орныг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болох юм.