Монгол Улс БНСУ-ийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 08 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд болно.

Арга хэмжээнд үеэр БНСУ-аас “Мега макс” К-поп хамтлаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцох болно.

Хөтөлбөрт:

🇰🇷БНСУ-аас “МЕГА МАКС” К-ПОП ХАМТЛАГ болон Монгол Солонгосын хамтарсан урлаг соёлын арга хэмжээнүүд

👩‍⚕️🚑БНСУ-аас ирсэн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгнө.

🍚Солонгосын үндэсний хоол, хүнсний бүтээгдэхүүний амталгаа худалдаа хийгдэнэ.

#WelcometoMongolia

#cityofnomads

#visitulaanbaatar

Embassy of the Republic of Korea in Mongolia 주몽골대한민국대사관