• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

CNN телевизийн хөтлөгч Ричард Квест Монголоос мэдээллээ цацаад эхэлжээ

ByAdministrator

Aug 18, 2023

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, Quest Means Business нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квест (Richard Quest) Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ.

Тэрээр 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж, 1989 оноос Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.

Ричард Квест Монгол Улсад ажиллах хугацаандаа манай орны шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэх зорилготой, эхнээс нь мэдээллээ цацаад эхэлжээ.

Монгол Улс нь түүний зочилж буй 95 дахь улс юм байна.