🚌 “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус үйлчилнэ.

🚌 Тодруулбал,

Наймдугаар сарын 5-нд 07:00-23:00

• Наймдугаар сарын 6-нд 08:00-22:00 цагийн хооронд “МУБИС-Хүй долоон худаг”, “Төв цэнгэлдэх-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

🚌 Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Нийтийн тээврийн газар