СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7-р сарын 28-аас эхлэн Монгол улсын ихэнх нутгаар их халалт үүсэх төлөвтэй байна. Энэхүү халалт урьдчилсан байдлаар говийн аймгуудын нутгаар 5-6 хоног үргэлжлэх бөгөөд өдөртөө +37+42 градуст хүрэх ажээ.

✅Тиймээс иргэд, аялагч та бүхнийг наршилтаас урьдчилан сэргийлж дараах зөвлөмжүүдийг дагахыг хүсье.

• Нарны шууд тусгалтай газар удаан байрлахаас зайлсхийх

• 11-16 цагуудад наранд гарахгүй байх. Ингэснээр нарны хор уршгийн эрсдэлийг хамгийн бага байлгаж чадна

• Ус сайн уух. Сэрүүцэхийн тулд хүйтэн ундаа сонгох тохиолдол олон байдаг. Гэвч ундаа, кофе ба бусад уух зүйлс нь биеийн шингэнийг нөхөхгүй улам цангах мэдрэмж төрүүлдэг тул цэвэр ус, зарим тохиолдолд хярам хамгийн зөв сонголт юм.• Нарнаас хамгаалах малгай, шил зүүж хэвших

• Биеийн бусад хэсгийг наранд аль болох ил гаргахгүй байх

• Нарнаас хамгаалах тос түрхэх. Хамгийн багадаа SPF 20, эмзэг арьстай бол SPF 30-50 тай тосыг сонгож хэрэглэх

• Хэт идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийхээс зайлсхийх

• Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Нарны шууд тусгалтай газар унтахгүй байх

• Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд удаан хугацаагаар авч явахгүй байх. Учир нь агаарын хэм 26 хэм байгаа тохиолдолд машин доторх хэм 49 хэм хүртэлх халдаг учир бага насны болон ахмад насны хүмүүс нарших магадлал өндөр байдаг.