Монгол, БНХАУ болон ОХУ-ыг дамжсан “Цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авто аяллыг зохион байгуулж байна.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг дамнасан Цайны зам төслийн хүрээнд хоёр дахь удаагийн авто аяллыг “Амар зочлол” ХХК зохион байгуулж байна. Аялалд нийт 14 мотоцикл, 6 машин бүхий 49 хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Аялал нь 2023 оны 7 дугаар сарын 25-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба Цайны замын маршрутаар аялах юм.