Монгол, БНХАУ болон ОХУ-ыг дамжсан “Цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 2023 оны анхны авто аяллыг зохион байгуулж эхэллээ.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг дамнасан Цайны зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/417 дугаар захирамжаар гурван улсын хил дамнасан авто аялал зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Талын салхи” олон улсын авто фестивалийг зохион байгуулсан бөгөөд БНХАУ болон ОХУ-аас нийт 200 гаруй тамирчид, мото сонирхогчид оролцсон.
Энэ удаагийн авто аяллыг “Монголиа экспедишнс” ХХК зохион байгуулж байгаа бөгөөд нийт 8 машин 27 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Аялал нь 2023 оны 7 дугаар сарын 18-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба Цайны замын маршрутаар аялах юм.