“Дээлтэй Монгол Challenge” бүжгийн аяны дүн гарлаа

Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Mongolcostumes center #DanceChanceEntertainment хамтран “Дээлтэй Монгол Наадам”-ын хүрээнд “Дээлтэй Монгол Challenge” бүжгийн аяныг 3 дахь удаагаа зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тус аянд оролцож буй бичлэгүүдээс шүүгчдийн үнэлгээ болон сошиал хандалтыг харгалзан эхний 3 байр эзлүүлсэн юм.

1-р байр: Өвөрхангай аймаг Ирмүүн бүжгийн төв Ирмүүн хамтлаг

2-р байр: Дорноговь аймаг 2-р сургууль Говийн уянга хамтлаг

3-р байр: Ховд аймаг Уламбаяр

Шагналыг маргааш буюу 7/9-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох Дээлтэй Монгол наадам дээр гардуулна.