Дээлтэй монгол наадам”-ыг зорин ирсэн Алшаа аймгийн оролцогчид бэлтгэлээ хийж байна

Дээлтэй монгол наадам”-ыг зорин ирсэн Алшаа аймгийн оролцогчид бэлтгэлээ хийж байна

🇲🇳 “Дээлтэй Монгол наадам” маргааш буюу 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. Наадамд аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөл хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсдаг.

🇲🇳 Мөн Монгол туургатан улсуудын төлөөлөл үндэсний дээл хувцсаараа өнгө нэмж оролцдог уламжлалтай. Энэ удаагийн наадамд БНХАУ-ын Хөх нуурын Дээд монгол, ӨМӨЗО-ны Алшаа аймаг, Манжуур хот болон ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсаас нийтдээ 200 гаран хүн оролцох бөгөөд Алшаа аймгаас ирсэн оролцогчид маань өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд бэлтгэлдээ гарчээ.