“Дээлтэй Монгол наадам” улам өргөжин, цар хүрээгээ тэлж Үндэсний томоохон аж ахуй нэгж, байгууллагууд дэмжиж оролцож байгаагийн нэг нь Номин Холдинг компани юм.
Энэ хүрээнд 2023 оны 7-р сарын 7,8,9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Дээлтэй Монгол наадам” үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа Улсын их дэлгүүрийн 2 давхарын үзэсгэлэнгийн танхимд эхэллээ.