Хөдөлмөрийн яармаг амжилттай болж өндөрлөв.

Хөдөлмөрийн яармаг амжилттай болж өндөрлөв.

Picture1

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв болон Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран 2013 оны 4-р сарын 18,19-ний  өдрүүдэд “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” оюутны хөдөлмөрийн  яармагийг амжилттай зохион байгууллаа.  Арга хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 53 байгууллагаас улирлын болон тогтмол 650 орчим ажлын байрыг зарласан. Яармагт МУИС, МУБИС, ХААИС, ХУИС, ШУТИС, СУИС, Орхон их сургууль, Их Засаг их сургууль, Улаанбаатар их сургууль, Газарчин дээд сургууль, Этүгэн дээд сургууль, Монголын үндэсний дээд сургууль, Улаанбаатар дээд сургууль, Соёл-Эрдэм дээд сургууль, Түгээмэл дээд сургуулиуд идэвхитэй оролцлоо. Оролцогч байгууллагуудаас ажлын байртай болсон хүмүүсийн судалгааг авч эргэж мэдээллэх болно.

IMG_9948 - Copy

Мөн үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын Үндэсний төвийн удирдлагууд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичигт Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сурталчлах, үйлчилгээний ажилтнуудыг сургах, зарим судалгааг хамтран явуулах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байна.